Хэрэглэгчдэд зориулсан
цахим үйлчилгээ

Бид хэрэглэгч үйлчлүүлэгддээ зориулж цахим үйлчилгээнүүдийг шат дараатайгаар нэвтрүүлж эхлээд байна. Та дараах үйлчилгээнүүдийг манай цахим хуудсаар дамжуулан авах боломжтой

Онцлох контент

“Мөрч” олон ангит кино

“Orange” энтертайнмент, VOO-гийн хамгийн бүтээл, Монголын анхны түүхэн, детектив “Мөрч” олон ангит кино өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 23-наас NTV телевизээр үзэгчдийн хүртээл болж байна. Монголын анхны түүхэн детектив олон ангит тус кинонд Монгол улс, Манж Чин гүрний дагаар улс байх үе буюу XIX зууны сүүлx үед өрнөх үйл явдал, нууцлаг гэмт хэргийн мөрдлөгийн тухай өгүүлэх юм. Түүнчлэн 1921 оны хувьсгалаас өмнөх үеийн алдартай хүмүүсийн тухай дүрслэхдээ ихэвчлэн ямар нэгэн мяндаг тушаалтан, эрдэм шидтэй лам хувраг, шилийн сайн эрчүүдийг онцолдог бол “Мөрч” олон ангит киноны хувьд энгийн малчин хүмүүсийн дотор юмыг гүн гүнзгийгээр харж чаддаг, даруухан, жинхэнэ утгаараа гайхамшигтай гэмээр сэтгэдэг хүмүүс бас байсан гэдгийг “Мөрч”-ийн дүрээр харуулахыг зорьжээ.Тус киноны гол дүр болох мөрчийн дүрд жүжигчин Н.Ялалт, бусад дүрүүдэд Б.Батмэнд, Б.Энхзаяа, О.Оюун, Д.Бэхбилэг, Х.Сумъяадорж, Ц.Мөнхболд, Л.Жижжалам, Л.Энхбаяр, Ч.Цэнгүүн, Э.Төгсжаргал нар тогложээ.Мөн энэхүү киноноос Монгол орны гайхамшигт байгаль, жилийн дөрвөн улирлыг харж болохоос гадна 1910 оны хүрээний амьдал, ший янгууны газар, Орос, Хятад тосгодыг дүрслэн харуулсан байна.

Тэнгисийн эрэг дээрх 24/7 Season II

БЯМБА, НЯМ гараг бүр | 22:00 цагаас  Central телевизээр хүлээн авч үзээрэй. 

Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэг

Гялалзсан гэрэл, сэтгэл догдлуулсан хөгжмийн хэмнэл, үзэгчдийн алга ташилт - энэ бол “Ододтой бүжиглэе” шоуны тайз. Бидний үлгэр дуурайл авч, киног нь үзэж, дууг нь даган дуулах дуртай олны танил эрхмүүд бүжгийн гайхамшгийг мэдрэн, өөрсдийгөө сорьж, үзэгчдийн хайрыг татаад хоёр долоо хоног өнгөрчээ. Харин энэ аяллын анхны өрсөлдөөн энэ ням гараг буюу гурав дугаар сарын 16-наас эхэлж байна. Тэгэхээр энэ долоо хоногоос ням гараг бүр шигшигдэн шалгарсаар бид цор ганц ялагчаа тодруулах юм. Үзэгч таны саналаар цор ганц ялагч тодрох учиртай.  Оролцогчид хөлс, хөдөлмөрөө зориулж, мэргэжлийн бүжигчдийн хамтаар гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулж байгаа. Гэхдээ зөвхөн гоё бүжиглэснээр үлдэхгүй! Тэдний ирээдүй дан ганц шүүгчдийн онооноос шалтгаалахгүй юм. Үзэгчдийн санал хамгийн чухал.

Мэдээ, мэдээлэл

Бараа бүтээгдэхүүн