Төлбөр төлөх IBAN данснууд:Хаан банк MN26 0005 005011329550ХХБ банк MN84 0004 000435002222Төрийн банк MN44 0034 102200037396Голомт банк MN97 0015 002205126696
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөний зөв дадалд уриалах зорилготой “Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр боллоо. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Энэхүү арга хэмжээг “Бид хичээж байна, та ч бас хичээгээрэй” уриа дор зохион байгуулж байгаа бөгөөд аялал, жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж, нөлөөллийн ажлыг эхлүүллээ” хэмээв.Тээврийн цагдаагийн албаны Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах: “Улаанбаатар хотыг тойроод 150 километрийн радиус дотор бүрэн тоноглогдсон автомашинтай хөдөлгөөнт эргүүл гаргаж, 24 цагаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгааг дурдсан юм”. Энэ оны эхний 5 сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1856 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 73 хувиар өсөж, зам тээврийн ослын улмаас нийслэлд 42, орон нутагт 176 хүний амь нас хохирсон байна.Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээ өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын харилцаа холбооны институт (IIC)-тэй хамтран “Mongolia forum” олон улсын зохицуулагчдын хурал, арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын -03-наас 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. “Mongolia forum” олон улсын зохицуулагчдын хурлын 4 дэд арга хэмжээ /сургалт, хэлэлцүүлэг, уулзалт/ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 14 улсын 13 байгууллагын 120 гаруй төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд дэлхийн дижитал холболт, дижитал зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн нууцад зориулсан мэдээллийн хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх, орон нутагт хамааралтай медиа контентыг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар санал солилцож, олон улсын шилдэг туршлагыг судлах, нутагшуулах зорилготой юм.
Сувгаа хэрхэн нэмэх зааврыг 75113388 утсанд холбогдож авах эсвэл манай төв байранд хүлээн авах төхөөрөмжөө авчирч update уншуулан суваг нэмэгдүүлэх боломжтой
”ICT EXPO-2023” арга хэмжээний тухай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ач холбогдол нь бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ хэв маяг нэгэнт бүрэлдэж буй энэ цаг үед технологийн суурь мэдлэгээ нэмэгдүүлэн, оюундаа хөрөнгө оруулах боломжийг ”ICT EXPO-2023” бий болгож байна. Цаашлаад хөгжлийн хурдасгагч болсон тус салбарыг олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжин, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбох боломжууд бий болох юм. Цахим хөгжил харилцаа холбооны яамны санаачилгаар зохион байгуулж буй тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Мэдээлэл, технологийн үндэсний парк”, дэмжигч байгууллагаар “Боловсрол шинжлэх ухааны яам” болон “Нийслэлийн засаг даргын тамгын газар” хамтран ажиллаж байна. Мөн салбарын шилдэг 150 гаруй компани оролцож, технологийн гайхамшгаар гурван өдрийн турш аялуулахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Иймд тус экспог зорин ирж, хамтдаа үр ашигтай, хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдтэй танилцахыг уриалж байна.
Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Новотел зочид буудлын хурлын танхимд 'Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт' сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг харилцаа холбооны сүлжээг өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад тулгамддаг асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод шинээр батлагдан гарсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж буй баримт бичгүүдийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт харилцаа холбооны сүлжээ, үүрэн холбоо, интернэт, дата төв болон сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч 33 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэхүү арга хэмжээний үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор 'Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчин' сэдвээр, мэргэжилтэн М.Ангараг Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Зөвшөөрлийн тухай хуулийг даган өөрчлөлт оруулж буй баримт бичгийн талаар, ИСҮХ-ийн дарга Т.Батболд “Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт” сэдвээр тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.
ICT EXPO-2023 MINDGOLIA 06 САРЫН 9, 10, 11-НД БОЛНО. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн болох ICT EXPO-2023 'Mindgolia' уриан дор 06-р сарын 09, 10, 11-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 16 дах жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад “Цахим орчны хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын төр, хувийн хэвшил нийлсэн 297 сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Тус сургалт нь нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдээр дамжуулан ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад цахим орчны зохистой хэрэглээ, аюулгүй байдал, цахим дарамт, гадуурхлын мэдлэг мэдээлэл өгөх, зөв дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. ЕБС-ийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдсанаар цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, хүүхдэд ээлтэй цахим орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах бөгөөд харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр бэлтгэн гаргасан хичээл, зурагт хуудас болон видео контентуудыг Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө